Эхлэл > Эргэцүүлэх нь > Бурхан болооч…

Бурхан болооч…

Би хайртай Эмээгээ алдаад 1жил гаруй боллоо. Энэ удаад миний хувьд их хүнд туссан юм лдаа. Би ѳмнѳх эмээгээ алдахдаа хүүхэд бсан болоод ч тэр үү бас л их удаан шаналж бсан,гэхдээ ердѳѳ ажил явдалд оролцоогүймдаг. Хамгийн хайртай хүмүүс минь нэг л ѳдѳр бурханд явна,биднийг орхиод холын хол явна. Хэзээ ч эргэж ирэхгүйгээр одох болно.

Би үүгээр юу хэлхийг хүссэн бэ гвл :

1. Монголын Эмнэлэг, эмнэлэгийн ажиллагчидын талаар ганц 2 зүйл онцлох гсн юм.

Эдгэх найдлагагүй, эмчилгээгүй болсон ѳвчтѳнүүдтэй харилцах харилцааны асуудлаар эмнэлэгийн ажиллагчидад тусгайлан  зааж зааварчилгаа ѳгмѳѳр юм шиг. Мэдээж хорт хавдартай эцсийн шатандаа орцон гэдгээ мэдээгүй ѳвчтѳнд түүнийг нь түс тас хэлээд хаячихаар тэр хүний ѳвчин эдгэхгүй ч гэлээ ямар ѳѳдлѳх бишдээ. Хүн сэтгэлийн амьтан. Сэтгэлээр тэгж унагааж яаж болховдээ. Ѳрѳѳлийг Ѳрѳвдѳх сэтгэл бдаггүй юмаа гхд Тэр чинь Хүн шдээ гэж бодож хандаж болдоггүй Яасан муухай хүйтэн сэтгэл гээч нь тэр вэ. Би гомддог маш их гомддог. Миний муу эмээ ѳвчнѳѳ мэдээгүй, бид ч ѳѳрт нь хэлэлгүй эмчигээ хийлгээд л яваад бсан. Яасан заяа нь хаясан ѳдѳр болхоороо муу эмээ минь тэр харалцан дотортой эмч дээр оччихсон юм болдоо. Тийм хүнд оноштой блаа ч гсн Нүүрэн дээр нь Та яаж ѳдий болтол амьд яваан ийм хүнд ѳвчтэйн бжээж 1сар хүрвэл их юм гээд яаж хэлж чадваа. Настай хүн, хүүхэд 2 т ганцаараа тохиолдолд хүнд ѳвчний оношыг хэлэхгүй бвал яадаг юм болдоо. Миний эмээ удаагүйээ. Сэтгэлээр их унасан. Надад ч гсн тэгээд түс тас хэлээд хаячихвал би яах бсанаа ойлгохгүй бн.

Тѳд удалгүй эмээ маань бие нь хүндрээд эмнэлэгт хэвтсэн юм. Эмнэлэг нь бас л найдваргүй гд хѳѳж гаргах гээд гэвч яалтчгүй цусаар бѳѳлжсѳн болхоор л хэд хоног блгаад гаргасымдаг. Гэрээр эмчилж сувилах гдг бол хэзээ мѳдгүй цусаар бѳѳлжѳѳд явчих гд бгаа хүнд бол маш хүнд юм бн лээ. Эмнэлэг хайгаад л блаа хайгаад л бсан. За тгд Хоспис эмнэлэг олдлоо. Гэхдээ тѳлбѳртэй. Бүх хүн тэр ѳдрийн хэдэн мянган тѳгрѳгийг тѳлѳѳд тэнд бх чадалгүй шдээ. Тгд ч авахгүй ачаалал ихтэй оргүй гд халгаагаагүй. Их цѳѳхѳн бдаг юм бн лээ Хоспис эмнэлэг. Эцсийн эцэст нэг Солонгосын Хоспис эмнэлэгт хэвтүүлсэн. Христийн эмнэлэг. бүх зүйл нь л Христийнх. Их цэвэрхэн аятайхан эмнэлэг боловч цаанаа л нэг хүйтэн хѳндий. Яагаад Энэ Хоспис эмнэлэгт Бид анхаарал хандуулахгүй бгаа юм бэ. БҮх хүмүүс жам ёсоороо гэртээ орон дотроо нойрондоо хальдаггүй л биздээ. Гэтэл энэ Хѳнгѳвчилѳх эмнэлэгүүд ердѳѳ хэдхэн. Тгд Гадаадын, харийн шашны бгаа нь үнэхээр уур хүрж дур гутсан. Тус болоод явж бгаа тэдэнд биш ийм Арчаагүй бгаа ѳѳрсѳддѳѳ. Яагаад заавал Христийнх гэж…

Аан бас нэг асуулт бн. Гэртээ байж бгаад бурхан болоочыг яахаараа эмнэлэгийн моргууд авахаас цааргалдаг гэдгийг. Би энэ талаар бодоод олсонгүй. Эмнэлэгт болон гадуур ѳчнѳѳн үхдэл бхад хаа бсан гэртээ талийсан юмнууд моргынх нь зайг дүүргэнэ гэдийн болуу…

Тэр нэг зуны шѳнѳ Эмээ минь биднийг үүрд орхиод бурханы оронд одчихсон юмдаа. Мэдээж шарил хадгалах газарруу явуулсан. Биеийг нь их цэгцтэй тэгшхэн болгоод бж болох бүгдийг нь цэгцлээд Гэмтэлийн эмнэлэгийн шарил хадгалах газарлуу явуулсан юм. Гэтэл яг эмээг гаргах ѳдѳр очиход юу харсан гэж санана. БИ НҮДЭНДЭЭ Ч ИТГЭЭГҮЙ. Миний эмээгийн толгойг нь гилжийлгээд нүүрийг л хажуу тийш нь дараад хѳшѳѳчихсѳн бсан. Үнэхээр гомдож бн.Маш их гомдолтой бн. Эмээгээ эцсийн удаа ийм бдалтай харах бсан юм бхдаа. Одоо бодхоор л гол харладын. Хүмүүст тэгж харуулахгүй гд нүүрийг нь хадгаар ороогоод хѳдѳѳлүүлсиймдаа. Тэр Моргын ажилтан шал согтуу бсан гэсэн шарил хүлээж авахдаа. За согтуу бдаг нь дүүрч. ЯАгаад тэгж хандсаныг нь асуумаар бн. МОНГОЛЫН ЭМНЭЛЭГҮҮДИЙН ШАРИЛ ХАДГАЛАХ ѲРѲѲ ЯМАР БДАГ ЮМ БЭ. Лав кинон дээр гардаг шиг хѳргѳгчтэй нтэр тус тусад нь хадгалдаггүй болтойдог. Нэг ѳрѳѳд шал сандалаар нэг эгнүүлээд давхарлаад ѳрдѳг гэж би дуулсын бн. Үнэн болтойдог.

Яагаад ийм бгааг асуумаар бн дахин дахин асуумаар бн. Хандлага гэдэг бол маш чухал зүйл. Гэтэл маш эмзэг чухал газар бол Эмнэлэг шүү дээ. Тэд яагаад ийм хариуцлагагүй сэтгэлгүй бдагыг би дахин дахин тэднээс асуумаар бн. Харилцааны ёс зүй нь хаачсан юм бэ, тэдний хариуцлага гээч зүйл хаачсан юм бэ. Яагаад энэ салбарт анхаарал хандуулахгүй орхигдуулаад бгаа юм бэ. Би амьд явмаар бн, Үхэх болсон ч гсн сэтгэл санаа амар бмаар бн, үхсэн хойноо ч би ѳѳрийн цогцосоо хүний дор оруулмааргүй бн.

2 Оршуулгын газарын талаар

За энэ талаар би бол бүр бухимдах бтугай солиорох шахсан. Бид хайртай хүнээ Чандарлуулахгүй гсн юм. Оршуулгын газар олддггүйээ. Гэтэл таарах зүгт нь ч тэр ѳѳр тийшээ ч тэр нэг бишээ. Гайхаад асуусан чинь Хувийн оршуулгын газартай болж бид чинь бас. Энэ бол бидэнд хэрэгтэй зүйлийн нэг мѳнѳѳсѳѳ мѳн. Тийм газар бгаа нь сайшаалтай. Хэн ч гсн бурхан болоочоо айлын хашаанд эсвэл ухуулж түнхүүлсэн эвдэрж хэмхэрсэн блгахыг хүсэх юм бэ. За тэр нь тэгсэн хэний хаанахын бсан гээ. Солонгос хүний эзэмшилийн оршуулгын газар. Яагаад бид үхэхдээ Монголд бж Солонгосоос газар гуйж булуулах ёстой юм бэ…Сонсох нь ээ ийм оршуулгын газар 2 ч бдаг болтой. Үнэ хѳлс нь хамгийн багадаа 3 саяас эхлэх аж. Хайрцаг сав гд л бараг бүх зүйл нь ордын бн. Ѳнѳѳ багц гэдэгтэй адилхан гсн үг лдээ. Би хүнийг сүрхий алагчилахгүй ч гсн Монголд ирээд бүхнийг хийгээд эзэмшээд бгаа Солонгосуудыг үзэн яддаг.

Би ийм л хэдэн зүйлд үнэхээр бухимдсанаа бичлээ. Зѳв бурууг нь хэн ч шүүх хэрэггүйээ. Би л ингэж бодсон юм

Хүн тѳрѳх нь үнэн үхэх нь үнэн.

About these ads
  1. Ама
    Хоёр дугаар сар 3, 2013 at 23:20 | #1

    Оршуулгын газрын талаар ёстой тийм гэж бодсонгүй явлаа. Аймшигтай юм. :(

  1. No trackbacks yet.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: